Есд?гээр сарын 3-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад х?рэлцэн ирсэн Кенийн ер?нхийл?гч Уильям Самоа Рутотой уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Кени хоёр орон "Б?с ба Зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны тэрг??н эгнээнд байж, б?с нутгийн эдийн засаг, нийгмийн х?гжлийг ?р д?нтэй ахиулж, хоёр орны ард т?мэнд ?р ?г??ж?? х?ртээхийн тулд олон тооны дэд б?тцээр холбогдох т?сл??дийг б?тээн байгуулж ирсэн гэжээ.
Хоёр тал Хятад Кенийн иж б?рэн стратегийн хамтын ажиллагааны т?ншлэлийн харилцааг "гурван т?ншлэл"-ийн чиглэл р?? урагшлуулахыг Ши Жиньпин санал болгов. Тухайлбал нэгд, н?х?рл?л найрамдлаа ?вл?н залгамжилж, харилцан итгэлцсэн чин ?нэнч т?нш байж, ?ндэсний б?рэн эрхт байдлыг хамгаалах, улс орныхоо н?хц?лд тохирсон х?гжлийн замыг бие даан эрэлхийлэхэд бие биенээ тууштай дэмжинэ. Хоёрт, шударга байдал, шинийг санаачилж, харилцан ашигтай, хамтдаа хожсон т?нш байж, “Б?с ба Зам” санаачилгыг Кени улсын “2030 он х?ртэлх хэтийн т?л?вл?г??”-тэй нягт холбож, З??н Африкт дэд б?тцийн харилцан холболт ба х?гжлийн б?сийг бий болгож, дижитал с?лжээ, шинэ эрчим х?ч, эдийн засаг, худалдаа, ядуурлыг бууруулах, тариачдад ашиг тусаа ?г?х зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимж??лнэ. Гуравт, итгэлцлээ бэхж??лж, шударга ёсыг хамгаалах стратегийн т?нш байж, олон улсын болон б?с нутгийн асуудлаар харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимж??лж, дэлхийн ?мн?дийн орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамтдаа хамгаалж, б?с нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулах явдал юм гэжээ.
Энэ удаагийн Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй Хятад улсад талархаж байна. Африк, Хятадын ирээд?йн х?гжлийг хамтаар эрэлхийлэхэд чухал индэр, боломж хангалаа гэж Уильям Руто илэрхийлжээ.
Есд?гээр сарын 3-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Чадын ер?нхийл?гч Мусса Мохаммедтэй уулзав. Хоёр орны т?рийн тэрг??н нар Хятад, Чадын харилцааг стратегийн т?ншлэлийн харилцаа болгон зарласнаа мэдэгдэв.